Friday, March 17, 2017

Дараах 4 техникийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?


Төхөөрөмж бидний амьдралыг хөнгөвчилдөг хэдий ч маш олон тооны бэрхшээл үүсдэг. Тэгвэл бид та бүхэндээ төхөөрөмж хэрэглэх үед гардаг асуудлыг шийдэж, 100% үр дүнтэй ашиглах аргыг санал болгож байна.


1. Олон тооны нууц үг бичсэн цаас



Бид өдөр бүр цахим шуудан, нийгмийн сүлжээ, банкны карт гээд маш олон зүйлийг ашиглах бүртээ нууц үг ашигладаг. Хэрвээ та эдгээр зүйлсийнхээ нууц үгийг цаасан дээр бичиж хадгалдаг бол өөрийнхөө нууц зүйлсээ алдах эрсдэлд оруулж болох юм.

Шийдэл: нууц үгийг удирдах

Утгагүй сонсогдож магадгүй ч олон тооны нууц үгийг удирдахын тулд ахин нэг нууц үгтэй болох хэрэгтэй. Хамгийн сайн нууц үгийг удирдагч бол Last Pass юм. Маш хурдан, аюулгүй мөн үнэгүй. Гар утас болон компьютертээ татаж суулгаад өөрийн бүх мэдээллээ хадгалаарай. Та бүх зүйлсийн нууц үгийг санах шаардлагагүй бөгөөд энэхүү аппликейшн таны мэдээллийг найдвартай хадгалж, автоматаар салгагдана. Мөн таныг системд нэвтрэх бүрт гар утсанд мэдэгдэл ирж байхаар тохируулж болно. Мөн өөр 1password болон Dashlane гэсэн хувилбарууд ч бий.

2. Интернэтийн хурд бага байх


Таны Wi-Fi төхөөрөмж хэдэн жил болж байгаа вэ? Хэрвээ 30 секундээс илүү хугацаанд гацдаг бол таны төхөөрөмж дэндүү хөгширсөн байна. Орчин үеийн төхөөрөмжүүд маш их мэдээлэл дамжуулж байгаа бөгөөд зурагт, тоглоом тоглох үед гацах, мөн гар утсаар интернетэд холбогдох үед удаан уншиж байвал таны төхөөрөмж хамгийн хөгшин бөгөөд түүнээс болж интернетийн хурд саарч байна гэсэн үг. 

Шийдэл: төхөөрөмжөө солих


Шинэ төхөөрөмж тийм ч үнэтэй биш бөгөөд яг л машиныхаа банкыг шатахуунаар дүүргэж байгаатай адил. Та өндөр чанартайгаар кино үзэх, тоглоом тоглох дуртай бол интернетийн хурд маш чухал. TP-Link төхөөрөмжийг сонгоорой. Мөн зарим төхөөрөмжүүд Wi-Fi цацахдаа хоёр түвшингээр цацдаг. 2,4 ггц эсвэл 5 ггц гэсэн сонголт байдаг. Тиймээс та өөрт шаардлагатай байгаа хурдаа төхөөрөмжөөрөө тохируулж болно гэсэн үг. Сүүлд гарсан бүх төхөөрөмжүүд 5 ггц-ийг дэмждэг.   


3. Утасны цэнэг хурдан дуусах


Жил бүр гар утас үйлдвэрлэгчид батерейн зарцуулалтыг багасгаж байгаа гэдэг боловч хагас жилийн дараа өнөөх гар утаснуудын цэнэг өдрийн цайны цаг гэхэд л дуусчихдаг. Гэхдээ хугацааг нь уртасгах арга хэмжээ авч болно. 

Шийдэл: Зөв цэнэглэх


Бүх ухаалаг гар утаснууд лити ион зайгаар тоноглогдсон байдаг. 400-600 мөчлөгт зориулагдан хийгдсэн байдаг ба хэрвээ зөв цэнэглэвэл 1000-1100 болж өснө. Утасны цэнэг 0% болохыг хүлээх хэрэггүй. Харин цэнэг 20%-иас доош орсон үед цэнэглэж байгаарай. Дүүртэл нь цэнэглэх хэрэггүй, мөн цэнэг дүүрсэн үед залгаатай байлгаж болохгүй. Хэрвээ ингэсэн ч гэсэн таны цэнэг өдөртөө хүрэлцэхгүй бол нэмэлт зай юм уу power bank ашиглахыг зөвлөж байна.   

4. Интернэт худалдаанд илүү төлөлт хийх



Таны вэб хөтөч таны орсон сайт бүрийн түүхийг хадгалж байдаг. Интернет худалдаа болон нийгмийн сүлжээ рүү орох бүрт нууц үг нэхдэггүй. Энэ нь танд амар байх хэдий ч өөр зарим сайтуудад ашигтай байдаг байна. Жишээ нь, та аль нэг сайтаас маш хямд онгоцны билет олж харжээ. Та өөр сайт руу зочилж өмнөх үнээс илүү хямд билет олдох эсэхийг хайсан. Гэвч олж чадалгүй буцаад өмнөх сайт руугаа ортол таны харсан үнэ өөрчлөгдчихсөн байна. Таны сайт руу зочилсан түүх нь тухайн зүйлийг худалдан авахаар сонирхож байна гэсэн мэдээллийг тухайн байгууллагад илгээдэг бөгөөд тэд үнээ бага зэрэг нэмдэг байна. 

Шийдэл: Хэмнэхийн тулд түүхээ устгаж байя



Худалдан авалтынхаа түүхийг “ул мөр байхгүй” гэсэн горимд шилжүүлж түүхээ устгаарай. Гэхдээ бүх түүхээ устгах шаардлагагүй. Cookie файл нь таны хэр давтамжтай тухайн сайт руу орж байгааг мэдэж байдаг бөгөөд таны талаарх бүх мэдээлэл тэдэнд бий. Таны амьдарч байгаа хотын цаг агаарыг хүртэл мэддэг. Вэб хөтчийн хадгалсан мэдээллээр дамжуулан таны хандсан сайтын мэдээллийг авахыг зогсоохын тулд Cookie-г хаах хэрэгтэй. 
Cookie-г хэрхэн хаах талаар заавар: 


Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/156472/ © XopoM News
Та хэр гярхай вэ? Зургийг хараад тааврыг тааж чадах уу?


Өчүүхэн ч гэсэн жижиг зүйлд анхаарал хандуулж чадсанаар аугаа мөрдөгч шиг ээдрээтэй хэргийн учрыг олж гэмт хэрэгтнийг илрүүлэх боломжтой. Оньсого, таавар таах – тархийг ажиллуулж ой санамжаа сайжруулах сайхан арга. Таныг мөрдөгчийн дүрд хувирахыг урьж байна. 

ТААВАР 
Халуун нартай өдөр байлаа, мөрдөгч Варнике ажлаа нэгэнт эхлүүлжээ. Мөрдөгч өөрийн туслахын хамт гэмт хэрэг мөрдөж байгаа. Мөшгөж явсаар тэд жижигхэн, гэхдээ маш гүнзгий бас ширүүн урсгалтай голын эрэг дээр иржээ. Голын эрэг дээр амарч байгаа хэсэг хүмүүс дээр очиж мөрдөгч ийн асуув: Бид та нарын үеийн залууг хайж байна. Тэр энэ хавиар л байгаа болов уу? Та нар хараагүй биз? Тэр хэдхэн минутын өмнө бидний хажуугаар гүйж өнгөрсөн. Тэр гол руу үсрэн орсон. Та хар даа, тэр голын нөгөө эрэг дээр тэр гараад ирлээ дээ! Хурдлаарай! Залуучууд Варникед өөрсдийнхөө завийг санал болгосон ч тэрээр тусламжаас татгалзав. Мөрдөгч хайж байгаа залуугаа мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?




Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/155741/ © XopoM News

Хэзээ нэгэн цагт таны амийг аврах 17 хэрэгтэй зөвлөгөө



Утсаар ярингаа жолоо барьж болохгүйг бүгд л мэддэг. Харин түймрийн үед бүгдийг хаяад өөрийгөө л авардаг. Амьдрал бидний төсөөлж байгаагаас тэс өөр бөгөөд цаг үргэлж шинэ зүйлтэй тулгарч байдаг. Хэзээ нэгэн цагт танд хэрэг болох мөн таны амийг ч аварч мэдэх 17 баримтыг хүргэж байна. 

1. Алхаж байх үедээ ухаалаг утас ашиглах үед бидний тархи хяналтаа алддаг 
Бид хаа явсан газраа энэ зуршлаа үйлдсээр л байна. Алхаж байх үедээ утсаа оролдох нь тийм ч ухаалаг үйлдэл биш бөгөөд маш их энерги алддаг. Анхаарал дутмаг үйлдлээс үүдэлтэй “сохрох” гэдэг шинэ өвчлөл бий болсон бөгөөд өмнөө байгаа зүйлийг анзааралгүй гэмтэх, машинд мөргүүлэх гэх мэт эрсдэлүүд таныг хүлээж байдаг.   

2. Ар талаа харах толийг зөв байрлуулах 
Үүнийг хийхэд танд 5 минут л хангалттай. Толио зөв тохируулснаар өөрийн машинаа бүрэн хянаж, зам дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болох ба ингэснээр аюул ослоос бүрэн сэргийлж болно.   

3. Норох үед хурдан дулаанаа алддаг тул нэвт норгохгүй байх тал дээр анхаар 
Чийг болон хүйтэн шууд хамааралтай. Өвөл хөлдөхгүйн тулд хөвөн хувцаснаас илүү хуурай ноосон хувцас сонго. Дулааныг маш сайн хадгалдаг бөгөөд гадагш дулаан алддаггүй. Ноос нь чийгийг бага шингээж, дулаан барихдаа илүү сайн.   

4. Цангаагаа тайлахын тулд цас идэх хэрэггүй 
Та магадгүй үүнийг өмнө нь хийсэн байж мэдэх юм. Хүний бие нэг бодисыг хүлээн авахын тулд маш их энерги алддаг. Тиймээс бид цангаагаа тайлах биш илүү ихийг алдаж байна гэсэн үг юм. Хүн ус уулгүйгээр 2 эсвэл 3 өдөр байж чаддаг.   

5. Онгоц усан дээр ослын буулт хийх гэж байгаа бол аврах хантааз өмсөх гэж яарах хэрэггүй 
Аврах хантааз өмсчихвөл аврах гарцаар гарахад хүндрэл учирна. Бүр илүү хүндрэл бол онгоц тань усаар дүүрч байгаа үед аврах хантаазтайгаа сэлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Хантааз бол усан дээр тогтоход туслах зүйл тул эхлээд онгоцноосоо гарсныхаа дараа өмсөх хэрэгтэй.   

6. Та төөрсөн бөгөөд өндөрлөг газарт явж байгаа бол доош буугаарай. 
Аврагдах магадлал ихэснэ. Суурин газрууд ихэвчлэн гол мөрөнтэй ойрхон байдаг. Тиймээс доош чиглэн явж тусламж хайх хэрэгтэй. 1971 онд сүйрсэн онгоцноос амьд үлдсэн Жулиана Коепкийн түүх үүнийг батална. Тэрээр 9 өдөр төөрсөн юм. Тиймээс төөрсөн бол гол руу буюу уруу газар луу яваарай.   

7. Хейлимхийн аргаар өөртөө тусламж үзүүлэх 
Хахсан үед хэн нэгний тусламжгүйгээр өөрийгөө аварч болно. Үүнийг Хейлимхийн арга гэдэг. Ингэхийн тулд нэг гараа чанга атган нөгөө гараараа дахин чанга атгах хэрэгтэй. Гараа урдаа барин “дотроосоо мөн дээш” (ходоодны дээд хэсэгт гацсан зүйл очих болно) чиглэлд хүчтэй түлхэлт хийх ба сорох, нулимах маягаар гацсан зүйлийг гартал хийнэ.   

8. Харшлын эм. Аялалд явахдаа зайлшгүй авч яваарай 
Энэ бол харшлын эсрэг хамгийн шилдэг эм юм. Харшилгүй хүмүүс ч гэсэн энэхүү эмийг гэрийнхээ эмийн санд байлгах хэрэгтэй. Бид өөрсдөө юунаас харшилтай, харшилж болох вэ гэдгээ огт мэддэггүй. Аялал бол цоо шинэ ургамал бусад зүйлтэй танилцах боломж байдаг тул та харшилж мэдэх юм.   

9. Хүний бие “гурав” гэсэн тоотой холбоотой 
Хүн дунджаар агааргүй 3 минут, усгүйгээр 3 хоног, цаг агаарын эрс тэс нөхцөлд 3 цаг, хоолгүй 3 долоо хоног байх чадвартай.   

10. Хоол хийх үед тань тос үсэрч гал авалцвал яаралтай тагийг нь хааж агааргүй болгоорой. Усаар унтраах гэж оролдох хэрэггүй. Галын дөл улам илүү тархах аюултай.   

11. Ямар нэгэн зүйл зоогдож шархадсан бол биед орсон зүйлийг авах гэж яарах хэрэггүй 
Хүнд, гүн шарх авсан бол биед орсон зүйлийг татаж авах гэж яарах хэрэггүй. Хэрвээ авчихвал илүү их цус алдах болно. Тиймээс хэн нэгний юм уу эмнэлгийн тусламж иртэл байлгах хэрэгтэй.   

12. Агаарын ослын ихэнх нь хөөрсний дараах 3 минут, буултын өмнөх 8 минутанд болдог 
Агаарын ослын 80% нь яг энэ хугацаанд болсон байдаг. Тиймээс дөнгөж суусан дороо ослын бүсийг бүслэх хэрэгтэй. Таны энэ үйлдэл таныг аварч мэдэх юм.   

13. Гал түймрийн үед гарсан үхлийн ихэнх нь галд түлэгдсэнээс биш угаартаж үхсэн байдаг 
Судалгааны дүн гал түймрийн үед гарсан үхлийн ихэнх нь галд түлэгдсэнээс биш угаартаж үхсэн байдаг гэдгийг харуулж байна. Шатаж буй байшингаас хүн гарч амжилгүй угаартаж үхдэг байна. Учир нь эргэн тойронд маш их гал байгааг харж хэсэг хугацаанд яахаа мэдэхгүй самгарддаг. Энэ хугацаанд хүн угаартдаг. Тиймээс ам хамраа дарж, хурдан гадагш гарахыг зөвлөе.   

14. Тусламж хэрэгтэй бол тодорхой нэг хүнд хандаж тусламж хүсээрэй 
Та гудамжинд эсвэл олон нийтийн газар явж байх үедээ бие тань муудах үед эргэн тойрноосоо биш хэн нэгнийг онцолж тусламж гуйх хэрэгтэй. Учир нь хүмүүс өөрөөс нь өөр хэн нэгэн туслах байх гэж найдан тусалдаггүй байна.   

15. Хурц гар чийдэн маш сайн зэвсэг 
Ихэнхдээ харанхуй, оройн цагт. Хэн нэгэн тань руу халдвал гарт байгаа чийдэнгээрээ цохиж зугтаах ч боломжтой.   

16. Нөхрийнхөө эд зүйлсээс бэлгэвч олвол хардах гэж яарах хэрэггүй 
Бэлгэвч бол хамгийн ашигтай эд зүйл юм. Хэрэв та ямар нэгэн техник, эд зүйлийг норгохоос хамгаалахыг хүсвэл бэлгэвч ашиглаарай. Мэдээж маш энгийн бөгөөд хийхэд хялбархан.   

17. Олон нийтийн газарт яагаад гарах гарцыг сануулсан зураг их байдаг вэ? 
Ямар нэгэн зүйл болох үед эсвэл нүүлгэн шилжүүлэлтийн үед хүмүүс цагаан хоолойгоор хэлж байгаа зүйлийг сонсдоггүй. Яаралтай үед гарах гарцыг сануулах нь аюултай үед үүсэх нөхцөл байдлыг хөнгөвлөхийн тулд бөгөөд хүмүүс байнга харснаар ой тоонд нь хадгалагдан үлдсэн байдаг. Тиймээс анхааруулж дуу хоолойгоор ярьснаас илүү нүдэнд нь ил харагдуулах нь илүү дээр байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/155930/ © XopoM News

Бие эрхтнээ бүрэн удирдах 16 арга мэх





Хүний бие эрхтэн – дэлхийн хамгийн сонирхолтой механизмын нэг. Механизм болгонд хандах өөрийн гэсэн “хак” гэж бий – үүний тусламжтайгаар амьдралаа хөнгөвчлөх боломжтой. Та бүхэнд өдөр тутмын асуудлаа хөнгөвчлөхөд зориулсан 16 аргыг танилцуулж байна.

Хоолой загатнаад байвал яах вэ? 
Зүгээр л чихээ мааж – хоолойг загатнуулж байгаа өдөөгчийг дарж өгөх бөгөөд эвгүй мэдрэмж арилна. Илүү их мэдээллийг авахыг хүсвэл энэхүү сайт руу зочилно уу.   

Хэн нэгний хэлсэн үгийг сонсохгүй бол яах вэ? 
Хариулт нь маш энгийн: баруун чихээрэй анхааралтай сонсоорой. Нууц юунд оршино вэ гэвэл, баруун чих хэл яриаг илүү сайн хүлээж авдаг, харин зүүн чих – дуу хөгжмийн нотыг хүлээн авдаг байна. Энэ нь тархины үйл ажиллагаатай холбоотой.   

Өдөрт хоёр гадил идээрэй 
Тэгвэл: 
  • Зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлнэ 
  • Илүү их авхаалж самбаатай болно 
  • Гэдэс ходоодны өвчин багасна 
  • Сэтгэл санааг сэргээнэ   

Зүү тариураас айдаг бол яах вэ? 
Тариулна гэдэг яавч таатай зүйл биш. Гэхдээ хуурах арга бий: ханиалгаад үзээрэй. Тариулж байхдаа ханиалгасан хүмүүс өвчин бага мэдэрч байгааг судалгаагаар тогтоожээ. Ханиалгахад цээжинд даралт ирэх тул нугасаар өвчний мэдрэмж дамжуулах дохионд саад учруулдаг байна.   

Хамар битүүрвэл яах вэ? 
Доктор Лиза ДеСтефано-гийн арга: хэлний үзүүрээ дээд тагнаандаа хэдэн удаа хүргээд дараа нь хөмсөгний голд дарна. Ойролцоогоор 20 секундын дараа хамрын битүү арилна. Хамрын хөндийд байрлах сийрэг яс “ажиллагаа”-нд орж, гарах агаарын урсгалыг нэмэгдүүлдэг байна.   

Унтахаасаа өмнө хэтрүүлээд идчихвэл яах вэ? 
Энэхүү арга цээж хорсохоос хамгаална. Зүүн талаараа харж хэвтэхийг эмч Энтони А.Старполи зөвлөж байна. Ингэснээр таны гэдэс хоол боловсруулах эрхтний дор байрлалд байх бөгөөд хүчлийг улаан хоолойн хэсэгт оруулахгүй. Хоол идсэний дараа шууд хэвтэж болохгүй, 2-3 цагийн дараа хэвтэхийг зөвлөжээ.   

Шүд өвдвөл яах вэ? 
Шууд шүдний эмчид үзүүлнэ! Өвчнийг түр намдаахын тулд дараах аргыг хэрэглэ: гарын алганы арын хэсэгт буюу эрхий болон долоовор хурууны хооронд V хэлбэрт мөсөөр арчина. Тэр хэсэгт түр зуурын мэдээ алдуулалт болж тархинд очих өвчний дохиог саармагжуулдаг байна.   

Хамраас цус гарвал яах вэ? 
Хөвөн аваад хамрын дор байрлах буйлны жижиг нүх дээр чанга дарахыг зөвлөж байна. Артерийн судсыг хааснаар хамраас цус гарахаа болино. Хэрвээ цус тогтохгүй 5-10 минут болвол эмчид заавал үзүүлээрэй.   

Хуруугаа түлвэл яах вэ? 
Цэврүүтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд – түлсэн хуруун дээрээ цэвэрхэн түлээгүй хуруугаараа сайн дарна. Энэ аргыг Лиза ДесСтафано мөн санал болгож байна. Өвчнийг намдаахын тулд шалгарсан арга буюу хүйтэн усанд дүрээрэй.   

Санаа зовоод байвал яах вэ? 
Эмч Бэн Эбогийн зөвлөснөөр эрхий хуруугаа үлээнэ. Сонирхолтой баримтаас дурдвал: эрхий хуруу өөрийн гэсэн пульстэй бөгөөд үүнийг тайвшруулж чадвал зүрхний хэмнэл тогтворжино. Эрхий хуруу руу үлээж сэрүүцүүлж чадвал зүрхний цохилт тайвшрах ажээ. Үүнээс гадна хуруугаа үлээхийн тулд та гүнзгий амьсгал авах хэрэгтэй, энэ нь мэдээж сайн талтай шүү.   

Хүйтэн зайрмаг хазаад тархи хага ташвал? 
Хүн болгон л ийм мэдрэмж мэдэрсэн байх. Дээд тагнаа хүйтэн зайрмагт хөлдөх тэр үед тархинд бие хөлдөж байна гэсэн дохио хүрнэ. Хариу үйлдэлд нь бие халаах ажиллагаа явагдсанаар толгой өвддөг ажээ. Дээд тагнаагаа бүлээсгэж толгойн өвчнийг намдаахын тулд хэлээрээ хүрээрэй.  

Гар бадайрвал яах вэ? 
Толгойгоо хэдэн тийш эргүүлэхийг Лиза ДеСтефано зөвлөж байна. Мэдрэлийн судаснуудыг дарсны улмаас хөл, гар бадайрдаг. Гараас тархинд өгөх дохио хүзүүгээр дамжих тул та хүзүүгээ хэдэн удаа сайтар эргүүлээрэй. 

Хурдан нойрсохыг хүсдэг бол 
Өглөө эртхэн сэрэнгүүтээ шууд орноосоо босох ба оронд зөвхөн унтахаар л хэвтэж байгаарай. Энэ нь ор бол зөвхөн унтахад л зориулагдсан гэсэн мэдээллийг тархинд үлдээдэг. Дараагийн удаа толгой дэрэн дээр хүрэнгүүтээ л унтах болно.   

Ямар нэгэн зүйл цээжлэх шаардлага гарвал 
Профессор Кэнди Геймгратнер-ийн зөвлөснөөр цээжлэх гэж байгаа зүйлээ унтахаасаа өмнө хэд хэдэн удаа уншаарай. Нойрсож байх үед тань тархи бүх мэдээллийг цэгцэлж уншсан зүйлийг тань удаан хугацаагаар хадгалах хэсэгт шилжүүлнэ. Өглөө сэрэхэд та бүгдийг цээжээр мэддэг болсон байна шүү.   

Гүйж байхад хэвлийгээр хатгаад байвал яах вэ? 
Гүйдэг хүн болгонд танил мэдрэмж байх. Гүйгээд анхны хөл газар тавигдахад амьсгалаа гаргахыг хичээгээрэй. Гүйж байхад элгэнд ачаалал ирдэг, уг ачааллыг багасгаж чадвал хэвлийгээр хатгахгүй ажээ.   

Усанд илүү гүн шумбахыг хүсч байвал яах ёстой вэ? 
Гүн шумбахад хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байгаа бол анагаах ухааны доктор Жонатан Армбрустеро-ийн зөвлөгөөг дагана уу. Хэд хэдэн удаа богино амьсгал авч, гаргана – ойролцоогоор 10 секунд орчмын нэмэлт агаартай болох боломжтой. Уушгинд хөнгөн чанарын гипер агааржуулалт явагдаж тархинд хангалттай хүчилтөрөгчтэй гэсэн мэдээлэл очно. Ингээд л та илүү гүнд сэлэх боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/156377/ © XopoM News



Төрсөн өдрийн тоо хувь тавиланд нөлөөлдөг!

Төрсөн өдрийн тоо нь хүний амьдралд ихээхэн том үүрэг гүйцэтгэдэг бөгөөд таны зан ааш, онцлогийг илтгэдэг. Төрсөн өдрийн тоогоор ирээдүйг урьдчилан таамаглаж болдог. 

1, 10, 19, 28-нд төрсөн хүмүүс 
Таны эрч хүч их бөгөөд тогтмол, хэн ч үүнд халдаж чадахгүй. Амьдралын явцад гарсан томоохон өөрчлөлтөнд дасан зохицоход маш хэцүү байдаг. Таны гэрлэлт эв найрамдалтай, найз нөхрийн, хамтрагчийн байдалтай байна. Олон хүн таныг хүндэлдэг ч зарим нь таны эсрэг байдаг. Гэхдээ энэ нь тэд танд хайргүй гэсэн үг биш юм. Өөртөө тохирсон хүнийг олох гэж уддаг. 

2, 11, 20, 29-нд төрсөн хүмүүс 
Хэрвээ та эдгээр тооны нэгэнд төрсөн бол таны хувьд юу чухал вэ гэдэг талаар бодох хэрэгтэй. Та багаасаа л аливаа асуудлаас зөв гарцыг олж харахдаа муу байсан бөгөөд үүндээ анхаарах цаг болжээ. Багаар ажиллахдаа сайн. Ихэвчлэн та тайван бус байдаг бөгөөд гэхдээ нэг дор олон зүйл хийж чаддаг. Сул тал: бодлогогүй, Давуу тал: ажил хэрэгч, уян хатан 

3, 12, 21, 30-нд төрөгсөд 
Эдгээр тоонуудад төрсөн хүмүүс алдартай хөгжимчид, зохиолчид, жүжигчид гээд алдартай хүмүүс болох магадлалтай байдаг. Та үүнийг хийж чадах бөгөөд танд итгэдэг хүмүүсийн дэмжлэгийг авах хэрэгтэй. Энэ 4 тоонд төрсөн хүмүүсийн дотор өөр хэн нэгэн оршиж байдаг. Та эмзэг, гэхдээ далайн шуурга, том нуранги шиг байж чадна. 

4, 13, 22, 31-нд төрөгсөд 
Таны хувь тавилан бол таны гэр бүл юм. Цусан холбоотой хүмүүстэйгээ ойр байдаг. Та дүн шинжилгээ, математик, гадаад хэл судлахдаа маш сайн. Та гайхалтай удирдагч, сэтгэл судлаач, асар их дотоод хүч чадалтай хүн. Сэтгэл санааны хувьд тийм ч тогтвортой хүн биш хэдий ч тэр нь давуу тал болж байдаг. 

5, 14, 23-нд төрөгсөд 
Энэ өдөр төрсөн хүмүүс үнэхээр олон талын чадвартай хүмүүс байдаг. Бусад хүмүүст байдаггүй онцгой зүйл танд байдаг. Та төрөлхийн сэтгэл судлаач, тэр ч бүү хэл та шинжлэх ухаан судлаад амжилт олоогүй зүйлийг ярилцаж буй хүндээ төвөггүйхэн ойлгуулж чаддаг. Маш сайн багш болж чадна. 

6, 15, 24-нд төрөгсөд 
Та бол удирдагч. Гэхдээ бүх зүйл таны гарт байгаа гэж бодох хэрэггүй. Та бусдын санаанд оромгүй бодлогогүй зүйл хийдэг. Заримдаа та өөрөө үүнийгээ санадаггүй. Та чухал асуудалд маш хянуур ханддаг ч бусад хүмүүст байдаг шиг мэдрэмж танд байдаггүй. Энэ нь ихэнхдээ харилцаан дээр ажиглагддаг. Та бол маш сайн шинжээч. 

7, 16, 25-нд төрөгсөд 
Маш туршлагатай, шилдэг сэтгэл судлаачид 7, 16 эсвэл 25-нд төрсөн байдаг. Зурхайд тэмдэглэснээр эдгээр хүмүүс маш ухаалаг. Ямар ч ойлгомжгүй байдалд орсон хүнийг та л ойлгож чаддаг. Маш өндөр эрчим хүчтэй хүмүүс. 

8, 17, 26-нд төрөгсөд
Ер бусын онцгой хос шинж чанартай. Нэг талаас та маш их гүн ухааны шинжтэй асуулт асуудаг, харин нөгөө талаас та өөрийгөө цэвэр материаллаг зантай байх ёстой гэж үздэг. Дэлхий ертөнц таны хувьд сайн бас муу зүйлийг бүтээхийн төлөө байгаа зүйл. Тиймээс та эргэн тойронд байгаа сайн болон муу хүмүүстэй харилцахдаа ичдэггүй. 

9, 18, 27-нд төрөгсөд 
Та маш хүчирхэг зөн совинтой, түүнийгээ өгжүүлэх боломж ихтэй хүн. Та өөрийнхөө сонирхол, амьдралын дүрмийг өөрчилж чадна. Та яг л салхи шиг тул нэг газраа удаан тогтож чаддаггүй. Энэ тоонд төрсөн хүмүүсээс маш сайн аялагч, эрдэмтэд төрөн гардаг. Та маш өргөн мэдлэгтэй бөгөөд сайн сайхан түүх үлдээж чадах хүн.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/156354/ © XopoM News
Нүдээ арчлахдаа гаргадаг 5 нийтлэг алдаа



Нүдний арчилгаа бол ноцтой сэдэв бөгөөд нүд бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн билээ. Нүд нь бидний амьдралд зайлшгүй чухал зүйл бөгөөд дэлхий ертөнцийг харж чадахгүй амьдарч байгаа хүмүүс бий. Ихэнх хүмүүс хараагүй болж зовж, шаналж байгаа хэдий ч үүндээ дасан зохицож чаддаг. Ийм хүмүүсийн бусад мэдрэхүй илүү сайн хөгжсөн байдаг. Бидний нүд бусад эрхтний адил гадны төрөл бүрийн сөрөг хүчин зүйлд өртдөг. Тиймээс нүдээ эрүүл байлгахын тулд зөв арчлах хэрэгтэй. Хэдийгээр анх харахад ноцтой алдаа гаргаж буй мэт харагддаггүй ч нүдэнд сөрөг хэд хэдэн үйлдлийг хүмүүс хийсээр байдаг. Тэгвэл эдгэр алдаанууд чухам юу байж таарах вэ? 

1. Нарны шил зүүхгүй байх 
Нарны шил зүүж нүдээ хамгаалах зайлшгүй шаардлагатай. Нарны шил нь нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалж байдаг. Нар нь нүдний эвэрлэг бүрхэвч, салстыг гэмтээх аюултай. Хэт ягаан туяаны цацрагийн нөлөө хэдэн жилийн турш хуримтлагдаж байгаад илэрч болдог. Тиймээс өндөр чанартай нарны шил зүүгээрэй. 

2. Харааны линзтэй унтах 
Харааны линз зүүсэн үед унтаж болохгүй. Хэрвээ бид унтахдаа линзээ авахгүй бол нүдний эвэрлэг бүрхэвч хүчилтөрөгч авч чадаагүйгээс болж шархалж болдог. Мөн линзээ өдөр бүр ариутгаагүйгээс болж төрөл бүрийн бичил биет нян, вирус, халдвар орж болно. Тиймээс олон өдөр зүүх зориулалттай харааны линз зүүж байсан ч гэсэн унтахдаа заавал авч байгаарай. Тэгэхгүй бол нүдийг өвчлүүлэх эрсдэлтэй. Агаар нэвтрүүлдэг линз зүүх нь хамгийн зөв сонголт бөгөөд линзээ халдваргүйжүүлж заавал ариутгаж байгаарай. 

3. Нүдээ үрэх 
Нүдээ үрж, нухах нь таагүй үр дүнд хүргэдэг. Нүд загатнах, өвдөх үед бид гараараа нүдээ нухдаг. Ингэх нь тусалдаг хэдий ч тустай биш бөгөөд нүдийг харшилтай эсвэл үрэвсэлтэй болгох магадлалтай. Мөн бидний гар үргэлж цэвэр байдаггүй гэдгийг санаарай. Хуруу болон гарын алга бүхэлдээ маш олон тооны нянгаар бүрхэгдсэн байдаг тул нүдэнд хүргэх нь нүдийг тэдгээр нянгаар өвчлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж буй хэрэг юм. 

4. Дэлгэцний өмнө олон цагийг өнгөрөөх 
Орчин үед хүмүүс ухаалаг гар утас, таблет их хэрэглэх болсноор түүндээ маш их цаг зарцуулж эхэлсэн. Мэдээж энэ нь нүдний өвчлөлийг нэмэгдүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд нүдний өвчлөлийн тоо ихэссэн. Бидний нүд эдгээр төхөөрөмжнөөс ялгарч буй туяанд зориулагдаагүй. Энэхүү зугааг харааны стресс гэж нэрлэж байгаа бөгөөд нүд болон толгой өвтгөдөг. Ялгарч буй туяаны нөлөөнөөс үүдэн толгой өвдөж байгаа бөгөөд өөр маш олон төрлийн өвчний эх үүсвэр болж байна. Тиймээс дэлгэцний өмнө өнгөрүүлэх хугацаагаа багасгаж, нүдний дасгал хийж байгаарай. 

5. Нүдний будагтай унтах 
Нүдний будгаа арилгахгүй унтах нь бидний арьсыг төдийгүй нүдийг гэмтээх том шалтгаан болдог. Химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн нь бидний арьсанд цочрол өгч тууралт гаргаж, нүдийг гэмтээдэг. Нүдний харандаа, сормуусны будаг зэрэг нь нүд болон арьсны эсийн хүчилтөрөгчийн хангамжийг бууруулдаг. Зовхины дотор талыг будахгүй байхыг зөвлөж байна. Учир нь нулимсны шүүрлийг гаргадаг булчирхай байрладаг тул зовхины дотор талыг будах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ нүдний янз бүрийн өвчнөөс айж байгаа бол дээрх зүйлсийг хийхгүй байх хэрэгтэй. Мөн нүдний эмчид хандаж байгаарай. Энэ нь асуудлаа шийдэхэд тань туслах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/156546/ © XopoM News

Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд тань туслах цахим хуудсууд


Хэрвээ танд дамжаанд суралцаж хэлний мэдлэгээ дээшлүүлэх цаг зав гарахгүй байгаа бол интернэтээр хэл сурах олон боломж байдгийг дуулгаж байна.  Тэдгээрээс англи хэлээ сайжруулахад тань туслах долоон сонирхолтой цахим хуудсыг танилцуулъя.

  1. verbling.com — бусад орны багш нартай онлайнаар харьцах боломжийг олгодог.
  2. engvid.com — хэлний янз бүрийн түвшинтэй хүмүүст зориулсан видео хичээлүүд. Танд ямар нөхцөл байдалд хэрхэн ярьж, харилцахыг заах болно. Тухайлбал, тааруу үйлчилгээтэй бол хэрхэн гомдол гаргах, эсвэл оршуулгын ёслолд хэрхэн эмгэнэл илэрхийлэх гэх мэт. Үзсэн хичээлээ хэрхэн тогтоож ойлгосноо тестээр шалгуулж болно. Долоо хоног бүр хичээл шинэчлэгдэж байдаг
  3. cucirca.eu — энэхүү сайтаас та англи хэл дээрх цуврал кинонуудүзэх боломжтой. Өөрийн сонирхлын дагуу киногоо сонгож, харилцан яриаг нь сонсох боломж олгоно. Танд ойлгохгүй үгсийг ухрааж сонсох, толь бичгээс мэдэхгүй үгээ харах боломжийг олгоно.
  4. npr.org — олон улсын үйл явдлын мэдээллийн цахим хуудас. Энэхүү цахим хуудаст ойр зуурын харилцан ярианд хэрэглэгддэг үгсийн сан тааралдахгүй л болов уу. Зарим мэдээ мэдээллийг уншихаас гадна бас сонсох боломжтой.
  5. ted.com — амжилттай яваа хүмүүсийн илтгэлийг үзэх боломжтой бөгөөд шинэ санаа, урам зориг авах  болно. Түүнээс гадна таны хэлний мэдлэгт багагүй хувь нэмэр оруулах болно. Та илтгэл сонсохоос гадна унших боломжтой.
  6. ankisrs.net — үг болон холбоо үгсийг тодорхой давтамжтайгаар цээжлүүлэхэд зориулагдсан программ. Программыг татаад өөрийн мэдэхгүй үгээ ч нэмэх боломжтой 
  7. puzzle-english.com — тоглоомын аргаар дүрмээ бататгаж, хэл яриагаа сайжруулах боломжтой.
Лондонд болсон 3D printer-ийн үзэсгэлэнгийн бичлэг.
Энэхүү үзэсгэлэн нь лондон хотод 2012 онд болсон бөгөөд түүнд 3 хэмжээстээр хэвлэгчийн боломжуудыг хэрэглэгчдэд сурталчлан таниулсан.



Wednesday, March 15, 2017

Компьютерийн ард зөв сууцгаая (Зөвлөгөө)


Компьютерийн ард зөв сууцгаая (Зөвлөгөө)


Та компютерийн ард өдөрт 3 цагаас доошгүй суудаг уу? нуруу болон хүзүү тань чилж өвддөг үү? Тэгвэл та үүнийг уншаад хэрэгжүүлээд үзээрэй!

Хэдийгээр компьютер бидний олон мянган ажлыг хөнгөвчилж байгаа хэдий ч бидний эрvvл мэндэд хор уршиг тарьсаар байгаа нь харамсалтай. Компьютер дээр буруу сууснаас болж нуруу, хvзvv, толгой өвдөж, vе мөчний өвчин тусах, нvдний хараа муудах улмаар цусны даралтад зvрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг. Мэдээж энэ бvхэнд зөв суухаас гадна өөр бусад олон хvчин зvйл нөлөөлнө.Хэрхэн зөв суух вэ гэдэг дээр зөвлөгөөг өгье.
1. Сандлын тvшлэг
Биеийн дээд хэсэг налах учраас сандлын тvшлэгийг анхаарахгvй байж болохгvй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бvхэлдээ налах хэрэгтэй. Янз бvрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгvй дэлгэц рvv бөхийх нь их муу юм.

2. Нуруу доод хэсэг
Нуруу доод хэсэг мөн л сандлын тvшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын тvшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.

3.Суудлын өндөр
Гуя ,ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгvй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.

4.Хөлийн тавиур
Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггvй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагvй дээр нь сандал жаахан өндөр бол бөгтийх гээд байдаг. Намхан хvмvvс хөлийн тавиур хэрэглэхгvй байх нь нурууны байрлал буруу эвгvй байдаг.

5.Сул зай
Ширээн доор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.

6.Гарны байрлал
Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.

7.Бугуй
Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгvй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа vе vе амрааж байж болно.

8.Харааны тvвшин
Таны харааны тvвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил тvвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нvдэнд хэт ачаалал өгөхгvйгээр дэлгэц дээр байгаа зvйлээ шууд хардаг байх хэрэгтэй.

9.Кейбордны байрлал
Ажлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.


Зөвлөмж:  Хоёр цаг болоод 15 минутын турш завсарлаж, идэвхтэй хөдөлгөөн хийж эргэн тойрноор алхал.

  • Ажлаа дэг журамтай хий. Өөрөөр хэлбэл тасралтгүй кейборд ашиглаж юм бичихээс зайлсхий. Тухайлбал хэсэг бичээд, гараа амраангаа бичсэн текстээ мауз ашиглан дугаарлах, үсгийн том жижгийг томруулах гээд юу эсийг хийж болно шүү дээ.
  • Хэрвээ ажил болоод ажлын орчин нөхцөл чинь л болж байвал хэсэг ажиллаад бага зэргийн амралт авч бай.
  • Нүдний нулимс гоождог болохоос сэргийлж нүдээ үе үе цавчилж байхад гэмгүй.
  • Таны нүд дэлгэцэд хэт ойр байж болохгүйг бүр маш сайн ойлгох ёстой. Бас дэлгэц харахдаа 10 минут тутамд нүдээ холдуулж бай.
  • Аль болох цэх суу. Тэгвэл мөр болон хүзүүнд ачаалал ирэхгүй болж чилж өвдөхөөс сэргийлнэ.
  • Толгойгоо хоёр тийш зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.
  • Мөрөө хойш, урагш чангалан гэдийлгэж, хотойлгоод дараа сулла.
  • Гараа хамаг чадлаараа атгаад 5 хүртэл тоол. Тэгээд сулла. Үүнийг дахин давтан хэдэн удаа хийх хэрэгтэй.
  • Өөр бага сага мэддэг дасгалуудаа хийж бай. Хөдөлгөөн хэзээ ч илүүдэхгүй гэдэг биз дээ.
  • Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.
  • Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла.
  • Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зөөлнөөр хотойлго. Нуруундаа мөн иллэг хийгээрэй.
  • Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй.
  • Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар шулуун байна.
  • Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хөнгөн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
  • Хурууны үзүүрүүдээ зөөлнөөр хөдөлгөж, гараа бугуйгаар нь эргүүлнэ.
Эх сурвалж:  ситиком


Усанд сэлэх маш сайн гэдгийг хүн бүр мэднэ. Дархлааны тогтолцоог бэхжүүлж, хүний биеийг зөв хөгжихөд тусалдаг. 

Усанд сэлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайн 

Усанд сэлэх нь хүнийг тайвшруулдаг. Сэтгэл гутралыг багасгаж, нойронд сайн болно. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хоолны дуршил болон сэтгэл санааг дээрдүүлдэг. Ус нь булчингийн үйл ажиллагааг бэхжүүлж, мэдрэлийн системийг хэвийн байлгадаг. Бие болон сэтгэл санаанд бүхэлд нь ашигтай нөлөө үзүүлдэг. 

Биеийн эрүүл мэндэд дараах нөлөө үзүүлнэ 

Усанд сэлэх нь дараах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга гэж үзэж болно. Үүнд: 

  • Дутуу хөгжил 
  • Нурууны муруйлт 
  • Илүүдэл жин 

Усан дотор хүний биеийн ихэнх булчингууд идэвхиждэг. Булчингийн эдгээр ачаалал нь нурууны булчинг бэхжүүлж, биеийг зөв хэлбэртэй болгодог бөгөөд ус үүнд нөлөөлдөг. Булчин идэвхитэй хөдөлснөөр цусны эргэлт сайжирч, дотоод эрхтэнд хүчилтөрөгчийг зөв дамжуулдаг. Мөн сэлэх нь дараах үр дүнтэй. 

  • Зүрх судасны систем 
  • Тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй 
  • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг 
  • Зөв амьсгалж сурдаг ба уушгийг цэвэршүүлдэг

Эмчилгээний зориулалттайгаар усанд сэлж болдог 

  • Цус багадалт 
  • Булчингийн тогтолцооны өвчлөл 
  • Тахир дутуу, бие махбодь болон сэтгэцийн хэвийн бус шинж байдлаас болж шаналж байгаа нэгэн 
  • Төрөлтийн гэмтэлтэй хүмүүс 
  • Тархины саа, хам шинж бүхий өвчтөн 
  • Зожиг болж зовж буй хүмүүс 
  • Рахит өвчтэй хүмүүс 

Мөн дараах зүрх судасны системийн өвчтэй хүмүүс сэлэх хэрэгтэй. 

  • Хэсэг газрын цус багадах өвчин 
  • Гүйлсний цочмог үрэвсэл 
  • Миокардит 
  • Мэдрэлийн өвчин 

Маш цөөхөн сэлэлтийн арга зааж өгөх хэрэгтэй. 

Дараах өвчтэй хүмүүс сэлж болохгүй: 

  • Төрөлхийн зүрхний гажигтай 
  • Төрөл бүрийн цочмог өвчин (хатгаа, амьсгалын замын цочмог өвчлөл) 
  • Мэдрэлтэй холбоотой татдаг өвчтэй хүмүүс 
  • Үе мөчний өвчтэй, булчингийн системийн ноцтой өвчтэй хүмүүс 
  • Арьсны халдвартай 
  • Харшилтай 
  • Саажилттай 
  • Татаж унадаг хүмүүс 

Өөрт буй зовиур, өвчнийг арилгахын тулд усанд сэлэлтээр хичээллэх гэж байгаа бол хамгийн түрүүнд эмч, мэдрэлийн эмч нартай зөвлөлдөхийг санал болгож байна!



Мэдээллийн эх сурвалж: xopom.com