Friday, March 17, 2017

Дараах 4 техникийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?


Төхөөрөмж бидний амьдралыг хөнгөвчилдөг хэдий ч маш олон тооны бэрхшээл үүсдэг. Тэгвэл бид та бүхэндээ төхөөрөмж хэрэглэх үед гардаг асуудлыг шийдэж, 100% үр дүнтэй ашиглах аргыг санал болгож байна.


1. Олон тооны нууц үг бичсэн цаас



Бид өдөр бүр цахим шуудан, нийгмийн сүлжээ, банкны карт гээд маш олон зүйлийг ашиглах бүртээ нууц үг ашигладаг. Хэрвээ та эдгээр зүйлсийнхээ нууц үгийг цаасан дээр бичиж хадгалдаг бол өөрийнхөө нууц зүйлсээ алдах эрсдэлд оруулж болох юм.

Шийдэл: нууц үгийг удирдах

Утгагүй сонсогдож магадгүй ч олон тооны нууц үгийг удирдахын тулд ахин нэг нууц үгтэй болох хэрэгтэй. Хамгийн сайн нууц үгийг удирдагч бол Last Pass юм. Маш хурдан, аюулгүй мөн үнэгүй. Гар утас болон компьютертээ татаж суулгаад өөрийн бүх мэдээллээ хадгалаарай. Та бүх зүйлсийн нууц үгийг санах шаардлагагүй бөгөөд энэхүү аппликейшн таны мэдээллийг найдвартай хадгалж, автоматаар салгагдана. Мөн таныг системд нэвтрэх бүрт гар утсанд мэдэгдэл ирж байхаар тохируулж болно. Мөн өөр 1password болон Dashlane гэсэн хувилбарууд ч бий.

2. Интернэтийн хурд бага байх


Таны Wi-Fi төхөөрөмж хэдэн жил болж байгаа вэ? Хэрвээ 30 секундээс илүү хугацаанд гацдаг бол таны төхөөрөмж дэндүү хөгширсөн байна. Орчин үеийн төхөөрөмжүүд маш их мэдээлэл дамжуулж байгаа бөгөөд зурагт, тоглоом тоглох үед гацах, мөн гар утсаар интернетэд холбогдох үед удаан уншиж байвал таны төхөөрөмж хамгийн хөгшин бөгөөд түүнээс болж интернетийн хурд саарч байна гэсэн үг. 

Шийдэл: төхөөрөмжөө солих


Шинэ төхөөрөмж тийм ч үнэтэй биш бөгөөд яг л машиныхаа банкыг шатахуунаар дүүргэж байгаатай адил. Та өндөр чанартайгаар кино үзэх, тоглоом тоглох дуртай бол интернетийн хурд маш чухал. TP-Link төхөөрөмжийг сонгоорой. Мөн зарим төхөөрөмжүүд Wi-Fi цацахдаа хоёр түвшингээр цацдаг. 2,4 ггц эсвэл 5 ггц гэсэн сонголт байдаг. Тиймээс та өөрт шаардлагатай байгаа хурдаа төхөөрөмжөөрөө тохируулж болно гэсэн үг. Сүүлд гарсан бүх төхөөрөмжүүд 5 ггц-ийг дэмждэг.   


3. Утасны цэнэг хурдан дуусах


Жил бүр гар утас үйлдвэрлэгчид батерейн зарцуулалтыг багасгаж байгаа гэдэг боловч хагас жилийн дараа өнөөх гар утаснуудын цэнэг өдрийн цайны цаг гэхэд л дуусчихдаг. Гэхдээ хугацааг нь уртасгах арга хэмжээ авч болно. 

Шийдэл: Зөв цэнэглэх


Бүх ухаалаг гар утаснууд лити ион зайгаар тоноглогдсон байдаг. 400-600 мөчлөгт зориулагдан хийгдсэн байдаг ба хэрвээ зөв цэнэглэвэл 1000-1100 болж өснө. Утасны цэнэг 0% болохыг хүлээх хэрэггүй. Харин цэнэг 20%-иас доош орсон үед цэнэглэж байгаарай. Дүүртэл нь цэнэглэх хэрэггүй, мөн цэнэг дүүрсэн үед залгаатай байлгаж болохгүй. Хэрвээ ингэсэн ч гэсэн таны цэнэг өдөртөө хүрэлцэхгүй бол нэмэлт зай юм уу power bank ашиглахыг зөвлөж байна.   

4. Интернэт худалдаанд илүү төлөлт хийх



Таны вэб хөтөч таны орсон сайт бүрийн түүхийг хадгалж байдаг. Интернет худалдаа болон нийгмийн сүлжээ рүү орох бүрт нууц үг нэхдэггүй. Энэ нь танд амар байх хэдий ч өөр зарим сайтуудад ашигтай байдаг байна. Жишээ нь, та аль нэг сайтаас маш хямд онгоцны билет олж харжээ. Та өөр сайт руу зочилж өмнөх үнээс илүү хямд билет олдох эсэхийг хайсан. Гэвч олж чадалгүй буцаад өмнөх сайт руугаа ортол таны харсан үнэ өөрчлөгдчихсөн байна. Таны сайт руу зочилсан түүх нь тухайн зүйлийг худалдан авахаар сонирхож байна гэсэн мэдээллийг тухайн байгууллагад илгээдэг бөгөөд тэд үнээ бага зэрэг нэмдэг байна. 

Шийдэл: Хэмнэхийн тулд түүхээ устгаж байя



Худалдан авалтынхаа түүхийг “ул мөр байхгүй” гэсэн горимд шилжүүлж түүхээ устгаарай. Гэхдээ бүх түүхээ устгах шаардлагагүй. Cookie файл нь таны хэр давтамжтай тухайн сайт руу орж байгааг мэдэж байдаг бөгөөд таны талаарх бүх мэдээлэл тэдэнд бий. Таны амьдарч байгаа хотын цаг агаарыг хүртэл мэддэг. Вэб хөтчийн хадгалсан мэдээллээр дамжуулан таны хандсан сайтын мэдээллийг авахыг зогсоохын тулд Cookie-г хаах хэрэгтэй. 
Cookie-г хэрхэн хаах талаар заавар: 


Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/156472/ © XopoM News
Та хэр гярхай вэ? Зургийг хараад тааврыг тааж чадах уу?


Өчүүхэн ч гэсэн жижиг зүйлд анхаарал хандуулж чадсанаар аугаа мөрдөгч шиг ээдрээтэй хэргийн учрыг олж гэмт хэрэгтнийг илрүүлэх боломжтой. Оньсого, таавар таах – тархийг ажиллуулж ой санамжаа сайжруулах сайхан арга. Таныг мөрдөгчийн дүрд хувирахыг урьж байна. 

ТААВАР 
Халуун нартай өдөр байлаа, мөрдөгч Варнике ажлаа нэгэнт эхлүүлжээ. Мөрдөгч өөрийн туслахын хамт гэмт хэрэг мөрдөж байгаа. Мөшгөж явсаар тэд жижигхэн, гэхдээ маш гүнзгий бас ширүүн урсгалтай голын эрэг дээр иржээ. Голын эрэг дээр амарч байгаа хэсэг хүмүүс дээр очиж мөрдөгч ийн асуув: Бид та нарын үеийн залууг хайж байна. Тэр энэ хавиар л байгаа болов уу? Та нар хараагүй биз? Тэр хэдхэн минутын өмнө бидний хажуугаар гүйж өнгөрсөн. Тэр гол руу үсрэн орсон. Та хар даа, тэр голын нөгөө эрэг дээр тэр гараад ирлээ дээ! Хурдлаарай! Залуучууд Варникед өөрсдийнхөө завийг санал болгосон ч тэрээр тусламжаас татгалзав. Мөрдөгч хайж байгаа залуугаа мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?




Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/155741/ © XopoM News

Хэзээ нэгэн цагт таны амийг аврах 17 хэрэгтэй зөвлөгөө



Утсаар ярингаа жолоо барьж болохгүйг бүгд л мэддэг. Харин түймрийн үед бүгдийг хаяад өөрийгөө л авардаг. Амьдрал бидний төсөөлж байгаагаас тэс өөр бөгөөд цаг үргэлж шинэ зүйлтэй тулгарч байдаг. Хэзээ нэгэн цагт танд хэрэг болох мөн таны амийг ч аварч мэдэх 17 баримтыг хүргэж байна. 

1. Алхаж байх үедээ ухаалаг утас ашиглах үед бидний тархи хяналтаа алддаг 
Бид хаа явсан газраа энэ зуршлаа үйлдсээр л байна. Алхаж байх үедээ утсаа оролдох нь тийм ч ухаалаг үйлдэл биш бөгөөд маш их энерги алддаг. Анхаарал дутмаг үйлдлээс үүдэлтэй “сохрох” гэдэг шинэ өвчлөл бий болсон бөгөөд өмнөө байгаа зүйлийг анзааралгүй гэмтэх, машинд мөргүүлэх гэх мэт эрсдэлүүд таныг хүлээж байдаг.   

2. Ар талаа харах толийг зөв байрлуулах 
Үүнийг хийхэд танд 5 минут л хангалттай. Толио зөв тохируулснаар өөрийн машинаа бүрэн хянаж, зам дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болох ба ингэснээр аюул ослоос бүрэн сэргийлж болно.   

3. Норох үед хурдан дулаанаа алддаг тул нэвт норгохгүй байх тал дээр анхаар 
Чийг болон хүйтэн шууд хамааралтай. Өвөл хөлдөхгүйн тулд хөвөн хувцаснаас илүү хуурай ноосон хувцас сонго. Дулааныг маш сайн хадгалдаг бөгөөд гадагш дулаан алддаггүй. Ноос нь чийгийг бага шингээж, дулаан барихдаа илүү сайн.   

4. Цангаагаа тайлахын тулд цас идэх хэрэггүй 
Та магадгүй үүнийг өмнө нь хийсэн байж мэдэх юм. Хүний бие нэг бодисыг хүлээн авахын тулд маш их энерги алддаг. Тиймээс бид цангаагаа тайлах биш илүү ихийг алдаж байна гэсэн үг юм. Хүн ус уулгүйгээр 2 эсвэл 3 өдөр байж чаддаг.   

5. Онгоц усан дээр ослын буулт хийх гэж байгаа бол аврах хантааз өмсөх гэж яарах хэрэггүй 
Аврах хантааз өмсчихвөл аврах гарцаар гарахад хүндрэл учирна. Бүр илүү хүндрэл бол онгоц тань усаар дүүрч байгаа үед аврах хантаазтайгаа сэлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Хантааз бол усан дээр тогтоход туслах зүйл тул эхлээд онгоцноосоо гарсныхаа дараа өмсөх хэрэгтэй.   

6. Та төөрсөн бөгөөд өндөрлөг газарт явж байгаа бол доош буугаарай. 
Аврагдах магадлал ихэснэ. Суурин газрууд ихэвчлэн гол мөрөнтэй ойрхон байдаг. Тиймээс доош чиглэн явж тусламж хайх хэрэгтэй. 1971 онд сүйрсэн онгоцноос амьд үлдсэн Жулиана Коепкийн түүх үүнийг батална. Тэрээр 9 өдөр төөрсөн юм. Тиймээс төөрсөн бол гол руу буюу уруу газар луу яваарай.   

7. Хейлимхийн аргаар өөртөө тусламж үзүүлэх 
Хахсан үед хэн нэгний тусламжгүйгээр өөрийгөө аварч болно. Үүнийг Хейлимхийн арга гэдэг. Ингэхийн тулд нэг гараа чанга атган нөгөө гараараа дахин чанга атгах хэрэгтэй. Гараа урдаа барин “дотроосоо мөн дээш” (ходоодны дээд хэсэгт гацсан зүйл очих болно) чиглэлд хүчтэй түлхэлт хийх ба сорох, нулимах маягаар гацсан зүйлийг гартал хийнэ.   

8. Харшлын эм. Аялалд явахдаа зайлшгүй авч яваарай 
Энэ бол харшлын эсрэг хамгийн шилдэг эм юм. Харшилгүй хүмүүс ч гэсэн энэхүү эмийг гэрийнхээ эмийн санд байлгах хэрэгтэй. Бид өөрсдөө юунаас харшилтай, харшилж болох вэ гэдгээ огт мэддэггүй. Аялал бол цоо шинэ ургамал бусад зүйлтэй танилцах боломж байдаг тул та харшилж мэдэх юм.   

9. Хүний бие “гурав” гэсэн тоотой холбоотой 
Хүн дунджаар агааргүй 3 минут, усгүйгээр 3 хоног, цаг агаарын эрс тэс нөхцөлд 3 цаг, хоолгүй 3 долоо хоног байх чадвартай.   

10. Хоол хийх үед тань тос үсэрч гал авалцвал яаралтай тагийг нь хааж агааргүй болгоорой. Усаар унтраах гэж оролдох хэрэггүй. Галын дөл улам илүү тархах аюултай.   

11. Ямар нэгэн зүйл зоогдож шархадсан бол биед орсон зүйлийг авах гэж яарах хэрэггүй 
Хүнд, гүн шарх авсан бол биед орсон зүйлийг татаж авах гэж яарах хэрэггүй. Хэрвээ авчихвал илүү их цус алдах болно. Тиймээс хэн нэгний юм уу эмнэлгийн тусламж иртэл байлгах хэрэгтэй.   

12. Агаарын ослын ихэнх нь хөөрсний дараах 3 минут, буултын өмнөх 8 минутанд болдог 
Агаарын ослын 80% нь яг энэ хугацаанд болсон байдаг. Тиймээс дөнгөж суусан дороо ослын бүсийг бүслэх хэрэгтэй. Таны энэ үйлдэл таныг аварч мэдэх юм.   

13. Гал түймрийн үед гарсан үхлийн ихэнх нь галд түлэгдсэнээс биш угаартаж үхсэн байдаг 
Судалгааны дүн гал түймрийн үед гарсан үхлийн ихэнх нь галд түлэгдсэнээс биш угаартаж үхсэн байдаг гэдгийг харуулж байна. Шатаж буй байшингаас хүн гарч амжилгүй угаартаж үхдэг байна. Учир нь эргэн тойронд маш их гал байгааг харж хэсэг хугацаанд яахаа мэдэхгүй самгарддаг. Энэ хугацаанд хүн угаартдаг. Тиймээс ам хамраа дарж, хурдан гадагш гарахыг зөвлөе.   

14. Тусламж хэрэгтэй бол тодорхой нэг хүнд хандаж тусламж хүсээрэй 
Та гудамжинд эсвэл олон нийтийн газар явж байх үедээ бие тань муудах үед эргэн тойрноосоо биш хэн нэгнийг онцолж тусламж гуйх хэрэгтэй. Учир нь хүмүүс өөрөөс нь өөр хэн нэгэн туслах байх гэж найдан тусалдаггүй байна.   

15. Хурц гар чийдэн маш сайн зэвсэг 
Ихэнхдээ харанхуй, оройн цагт. Хэн нэгэн тань руу халдвал гарт байгаа чийдэнгээрээ цохиж зугтаах ч боломжтой.   

16. Нөхрийнхөө эд зүйлсээс бэлгэвч олвол хардах гэж яарах хэрэггүй 
Бэлгэвч бол хамгийн ашигтай эд зүйл юм. Хэрэв та ямар нэгэн техник, эд зүйлийг норгохоос хамгаалахыг хүсвэл бэлгэвч ашиглаарай. Мэдээж маш энгийн бөгөөд хийхэд хялбархан.   

17. Олон нийтийн газарт яагаад гарах гарцыг сануулсан зураг их байдаг вэ? 
Ямар нэгэн зүйл болох үед эсвэл нүүлгэн шилжүүлэлтийн үед хүмүүс цагаан хоолойгоор хэлж байгаа зүйлийг сонсдоггүй. Яаралтай үед гарах гарцыг сануулах нь аюултай үед үүсэх нөхцөл байдлыг хөнгөвлөхийн тулд бөгөөд хүмүүс байнга харснаар ой тоонд нь хадгалагдан үлдсэн байдаг. Тиймээс анхааруулж дуу хоолойгоор ярьснаас илүү нүдэнд нь ил харагдуулах нь илүү дээр байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/155930/ © XopoM News